Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 22.00 цагаас хаана

32

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагийн хооронд хаана.
Улмаар авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Ингэхдээ нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа  хоёрдугаар хэсгийн ажлыг эхлэх аж.
Энэ хүрээнд Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хаах юм. Улмаар  хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn