Түрүү бөхчүүдийг 10-15 сая төгрөгөөр байлна

140

Даншиг наадмыг наймдугаар сарын 3-4-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой. Энэ жилийн даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256, Өвөр монгол болон буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдана. Бөхийн барилдааны бүртгэлийг долдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд дэвжээ.мн онлайнаар хийнэ. Дээрх гурван төрлийн бөхийн барилдааныг сугалаагаар барилдуулах бөгөөд онлайнаар бүртгүүлж амжаагүй бөхчүүд сугалаа татахын өмнө өөрийн биеэр бүртгүүлэх боломжтой гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Хүчит бөхийн барилдаанд Өвөр монгол, Тува, Халимаг, буриадаас барилдах саналаа ирүүлжээ.
Бай шагналыг дараах байдлаар тогтоожээ. Үүнд:
Үндэсний бөхийн барилдаанд:
  • Түрүүлсэн бөхөд 15 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар болон ивээн тэтгэгч байгууллагын шагнал
  • Үзүүр бөхөд 10 сая төгрөг
  • Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
  • Давааны бай шагнал 1-5 давсан бөхчүүдэд олгогдоно.
Буриад бөхийн барилдаанд:
  • Түрүүлсэн бөхөд 10 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар
  • Үзүүр бөхөд 5сая төгрөг
  • Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
  • Давааны бай шагнал 1-3 давсан бөхчүүдэд олгогдоно.
Өвөр монгол бөхийн барилдаанд:
  • Түрүүлсэн бөхөд 10 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар
  • Үзүүр бөхөд 5 сая төгрөг
  • Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
  • Давааны бай шагнал 1-3 давсан бөхчүүдэд олгохоор болжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn