Данид энергийн ундаа худалдахыг хориглож магадгүй Дэлхий дахинд / Мэдээ мэдээлэл 2024/08/10 11:43 185 Хуваалцах Дани улсын эрүүл мэнд, хэрэглэгчийн бүлгүүд залуучуудыг кофейн ихтэй ундаа худалдан авахыг хориглох ёстой гэж мэдэгджээ.Эрүүл мэндтэй холбоотой хэд хэдэн нөлөөллийн бүлгүүд Дани улсад энергийн ундааны талаар хатуу зохицуулалт хийхийг уриалж байна. 18 нас хүрээгүй хүүхдүүдэд энергийн ундаа худалдахыг хориглохыг уриалж буй ийм байгууллагуудын нэг бол Хүүхдийн эрүүл мэндийн төв юм.Гүйцэтгэх захирал Mортен Гронбаек "Олон орон хүүхдүүдийг ээнергийн ундаанаас хамгаалж байна. Хүүхдүүд эдгээр хортой хийжүүлсэн ундааг уухыг сурталчлах, нөлөөлөгчдийн асар их дарамт шахалтад орж байна” гэжээ.Данийн Хэрэглэгчийн Зөвлөлийн бодлого хариуцсан захирал Карин Брек, "Данийн эрх баригчид кофейн нь хүүхдийн тархи, бие махбодид нөлөөлдөг тул энергийн ундаа нь хүүхдэд тохиромжгүй болохыг тогтоосон" хэмээсэн байна.Анагаах ухааны ном зохиолд хүүхдүүд энергийн ундаа хэрэглэх нь сэтгэлийн түгшүүр, стресс, амиа хорлох бодлыг өдөөдөг тухай бичсэн байдаг. Их Британи ч мөн адил жишээг дагаж магадгүй бөгөөд Хөдөлмөрийн нам сонгуулийн өмнөхөн 16-аас доош насныханд кофеин агуулсан энергийн ундаа худалдахыг хориглоно гэж мэдэгдсэн.Бид хэр их кофеин хэрэглэж байна вэЕвропын хүнсний аюулгүй байдлын албаны мэдээлснээр хүүхэд, өсвөр насныхан өдөрт биеийн жингийн кг тутамд гурван мг хүртэл кофеин уухад аюулгүй байдаг аж. 250 мл-ийн нэг лааз Red Bull нь 80 мг кофеин агуулдаг байна. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр “Monster” эрчим хүчний ундаа нь 79.2 мг кофеин агуулдаг аж.Эх сурвалж: Euronews.comскачать dle 12.0 185 Хуваалцах Facebook Twitter