Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ
Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь сайхан ч гажуудсан, алдсан ч юм их бий. Одоогийн Ерөнхий сайд ирэх гучин жилүүдэд юу хийх талаар ярих болж, түүндээ ч зориод байгаа нь хийж хэрэгжүүлж байгаагаас нь харагдана. Үр дүнг нь гучин жилийн дараа л бид хэлэлцэж суух биз. Ямар ч байсан алсын хараагаа тодорхойлж, шинэ сэргэлтийн бодлого гээчийг гаргаж ирэн, эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа тодорхойлсон. Бусад намуудад ч үүнийгээ дэмжихийг уриалж, өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газраа бүрдүүлэхдээ ч хамтрагч намуудад дээрх төслүүдээ явуулах дээр тохирч байж байгуулсан билээ. Яг үнэндээ бол шүүмжлүүлэн, балбуулан байж зоргоороо зүтгэж байгаад цаад Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрээд байна.