УБЦТС: Цахилгааны хязгаарлалт өвлийн турш үргэлжилнэ

39

Өчигдөр болон өнөөдрийн байдлаар нийслэл хотын ихэнх байршилд цахилгааны хязгаарлалт хийгдэж байгаа талаар УБЦТС ТӨХК-иас мэдээлэв.
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан Диспетчерийн үндэсний төвөөс өчигдөр (2024.12.10) 16.30-22.10 цагийн хооронд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 110 кВ-ын 18 дэд станцаар дамжуулан эрчим хүчний хязгаарлалт хийжээ. УБЦТС ТӨХК-ийн 125 фидер хамрагджээ. Энэхүү фидерээс цахилгаанаар хангагддаг 13244 аж ахуйн нэгж, 206348 айл өрх, нийт 219592 хэрэглэгч 1-2 цагийн хугацаанд хэрэглээг хязгаарлагдсан. УБЦТС ТӨХК-ийн хязгаарлагдсан цахилгаан ачааллын хэмжээ 265 МВт байна.
Хязгаарлалтыг Диспетчерийн үндэсний төвөөс хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шууд хийж байгаа учраас УБЦТС ТӨХК хэрэглэгчдэдээ урьдчилан мэдэгдэх боломжгүй нөхцөл үүсэж байгаа тул хүлцэл өчье.
Цаашид цахилгааны хязгаарлалт нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалан их, бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна. Иймд хэрэглэгч бүр ахуйн цахилгаан хэрэглээгээ нарийн төлөвлөж, оргил ачааллын 17.00-22.00 цагуудад хэрэглээгээ 220В-ын сүлжээтэй бол 1.5 кВт, 380В-ын сүлжээтэй бол 2 кВт-д тохируулан хэмнэлттэй хэрэглэх дадал хэвшилд шилжихийг зөвлөж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn