“Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуягийн ялыг гурван жил болгон багасгажээ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “Ногоон автобус”-ны гэх тодотголтой, 24 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэж, өчигдөр магадлалаа танилцууллаа. Энэ хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүү¬ гийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцэж, Д.Мөнх-Эрдэнэ, Г.Энхтайван, Г.Мишээлт, Ж.Сүхбаатар, Б.Алтаншагай, Ч.Мөнхбаяр, Ц.Болортуяа, БНСУ-ын иргэн Ли Жон Соб, Ким Кэа Баум нарыг цагаатгасан. Давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хууль зөв хэрэглэсэн гэж дүгнэсэн байна. Мөн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатарт гурван жил хорих, албан тушаалтан С.Бямбасүрэнд хоёр жил зорчих эрх хязгаарлах ял оноосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн. С.Бямбасүрэнгийн зорчих эрх хассан ялыг нэг жил зургаан сар болгож хөнгөрүүллээ.