Танилц: Сар шинийн баярын өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь

Билгийн тооллын 17 дугаар жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-н 2026 оны хоёрдугаар сарын 18-ны Лхагва гарагт тохиох бөгөөд битүүнд буюу хоёрдугаар сарын 17-ны Мягмар гарагаас эхлэн монголчууд бүх нийтээрээ амарна.
Баярын амралтын өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас(УБЗАА) нийтэд мэдээллээ.
Хуваарь ёсоор битүүний өдөр 100 айл барилгын материалын дэлгүүр, Хангай модны зах, Сутайн буянт худалдааны төв, Хермес, Мета барилгын материалын худалдааны төв, Тэнгэр худалдааны төв амрах бол бусад зах, худалдааны төвүүд ажиллах юм байна.
Нийслэл хотын томоохон зах, худалдааны төвүүдийн амрах болон ажиллаж эхлэх хуваарь:


