Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

11

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Тус цэцэрлэгийн барилга нь 150 хүүхдийн ортой, 43.0м х 13.0м хэмжээтэй, 1252.0 мкв талбай бүхий зоорьтой 2 давхар барилга юм.
Цэцэрлэгийн өргөтгөл нь  анги танхим, бүлгийн өрөөнүүд, багш, ажилчдын өрөө болон хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, урлаг заал болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Гадна тохижилтын ажлын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, гадна саравч, ногоон байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Уг бүтээн байгуулалтыг "Жаргалант ургамал" ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn