Тохижилтын ажилтай холбогдуулан гарах дуу чимээнд хүлээцтэй хандахыг хүслээ
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар дүүргийн хэмжээнд нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй олон жил болсон 1100 гаруй гарааш, чингэлэг, хашаа, хайсуудыг буулгах шийдвэр гарсан.
Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 136-р цэцэрлэгийн урд байрлах талбайд чөлөөлсөн газарт ямар тохижилт хийх талаар тухайн хорооны иргэдээс санал асуулга явуулсан.
Санал асуулгын үр дүнд иргэдээс хамгийн их ирүүлсэн ногоон байгууламж, авто зогсоол, цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг хийхээр болж тохижилтын ажлыг эхлүүлээд байна.
Тохижилтын ажилтай холбогдуулан гарах дуу чимээнд хүлээцтэй хандана уу гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.