Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан хуулийн этгээдийг 30 сая төгрөгөөр торгожээ

2

Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг шүүхэд шилжүүллээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр сард нэр бүхий хуулийн этгээд нь ашиг сонирхлын төлөө “Химийн хорт болон аюулгүй бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан кали, төмрийн цианид, азотын хүчил, калийн сульфид, хүхрийн хүчил, натрийн метабисульфит, натрийн гипохлорит, калийн гидроксид, хромын ангидрид, калийн дихромат, цайрын исэл, бензол, шоргоолжны хүчил зэрэг бодисуудыг хууль бусаар үйл ажиллагаандаа ашигласан байна.
Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг 15,000,000 төгрөгөөр мөн тус хуулийн 3 дах хэсэгт зааснаар хуулийн этгээдийг 30,000,000 төгрөгөөр тус тус торгож, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ял шийтгэл оногдуулжээ.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn