Ах дүү “МӨНГӨ ХҮҮЛЭГЧИД”-ийг сонгох уу

423
Энэ удаагийн сонгуульд МАН, АН, бусад нам эвсэл, бие даагчдаас Банк, бус санхүүгийн байгууллагатай, хэдэн арван тэрбум төгрөгөөр хэмжигдэх хадгаламжтай хүмүүсийг УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлжээ. Тэд хэрвээ УИХ-д ороод ирвэл Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас мөнгө зээлж, өөрсдийн хамаарал бүхий Банк бус санхүүгийн байгууллагаар угаахгүй гэх баталгаа алга. Олон тэрбум төгрөгийн хадгаламжтай нөхөд зээлийн хүүг бууруулах тал дээр анхаарал хандуулах уу гэдэгт ч эргэлзээ төрнө. Тухайлбал, Дорноговь аймагт АН-аас нэр дэвшигч, “Нэт капитал” Банк бус санхүүгийн байгууллагын зөвлөх Д.Алтангэрэл гэх нөхөр бий.
Тэрээр “Нэт капитал” гэх Банк бус санхүүгийн байгууллагаас гадна Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Асманы булаг” хэмээх ломбард ч бас түүнд хамаатай. Яагаад гэхээр УИХ-д горилогч Д.Алтангэрэлийн ээж нь “Асманы булаг” ломбардыг ажиллуулдаг бөгөөд тэд нийгмийн эмзэг хэсэгт хамаарах тэтгэврийн, халамжийн, тэжээгчээ алдсаны, хүүхдийн гэх мэт дэвтрийг барьцаалан, 20 гаруй хувийн хүүтэй мөнгө зээлдэг. Энэ нь амьжиргааны түвшин доогуур олон хүний хоолноос хумслан үйл ажиллагаа явуулж байгаа газар. Ерөөсөө зүдэрсэн олны өвдөх бие, идэх хоолон дээр дөрөөлөн хэтэвчээ зузаалж суугаа нөхөд. 
Улс орны хэмжээнд амьжиргааны түвшинг дундаж хэсэгт аваачих бодлого барьж байхад Д.Алтангэрэл мэтийн мөнгө хүүлэгчид ихээхэн садаа болж байх өндөр магадлал бий. Том утгаар нь авч үзвэл Монгол Улсын төрийн бодлогоос хойш чангааж, иргэдийнхээ амьжиргааг арагшаа чангааж байна. Энд зөвхөн Д.Алтангэрэлээр жишээ татаад байгаа болохоос бус АН-аас Баянхонгор аймагт нэр дэвшиж байгаа Д.Ганбат, Дархан-Уул аймагт нэр дэвшиж байгаа Н.Мөнхдаш нар ч Банк бус санхүүгийн байгууллагатай. МАН-аас “М-Ойл” группийн ерөнхий захирал Б.Пунсалмаа, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг гээд бизнесийн салбарынхныг дурдвал олон нэр цувна.
Мөн “Та бидний эвсэл”-ээс Н.Энхбаярын хүү Э.Батшугар, “Сахигтун үндсэн хуулийн 19” эвслээс нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа Д.Сүндий гэвэл гуравдагчдын орон зайд ч “мөнгө хүүлэгч” чамгүй олон бий. Д.Сүндий бол Дорноговь аймагт нэр дэвшигч Д.Алтангэрэлийн дүү бөгөөд аймгийн эмзэг давхаргын дэвтэр барьцаалагчдын багт зүй ёсоор багтана. Хэдийгээр түүний нэр дээр байхгүй ч ах дүүгийн бизнест ямар нэгэн холбоо байж таарна. Бизнес бол хамтын өргөн ажиллагаа байдаг шүү дээ. Улс төрийн намууд маань ЖДҮ хэмээн үзэж ядаж байгаа ч ийнхүү ахиад л ЖДҮ-д гар дүрэх, мөнгө угаах магадлал бүхий нөхдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж байгааг юу гэж ойлгох вэ. Бүр ах дүүгээрээ өндөр хүүтэй мөнгөөр эмзэг бүлгийн иргэдээ шулдаг нөхөд ах дүүгээрээ нэр дэвшчихсэн тууж явааг юу гэх вэ.

Эх сурвалж: Түмэн.мн
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn