Дүүргүүдийн хаягийн зураг, мэдээллийн санг шинэчилнэ

72


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү болон дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Хот, байгуулалт хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албаны удирдлагууд өнөөдөр дүүргүүдийн хаягийн зураг, мэдээллийн санг нэгдсэн нэг удирдлага зохион байгуулалтад оруулах асуудлаар хуралдлаа.

Дүүргүүдийн хаягийн зураг, мэдээллийн санг шинэчилнэХуралдааны эхэнд Улаанбаатар хотын хаягжуулалтын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү мэдээлэл хийв. Тэрбээр “Хаягийн асуудал маш тулгамдсан асуудал болсон. 2013 онд Хаягжуулалтын тухай хууль гарсан. Дараа нь хаягжуулалтын журам батлагдсан. Бид олон улсын стандартад нийцсэн хаягтай болохоор зорьж ажиллаж байна. Хаягт тавигдах таван шаардлага гэж бий. Энэ дагуу нийслэлийн бүх дүүрэг, хороогоо цэгцлэх нь зүйтэй. Аймаг, нийслэл нэгдсэн стандарттай хаягжилттай байх шаардлагатай” гээд цаашид нийслэл хотын хэмжээнд хаягжилттай холбоотой хийхээр зорьж байгаа ажлуудаа танилцуулсан юм.


Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан энэ үеэр хэлсэн үгэндээ “Захирамж гаргаж, нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллах нь зүйтэй. Бүх мэдээллийн санд хаягжилттай холбоотой мэдээллүүд байгаа боловч мэдээлэл зөрөх асуудал байна. Захирамж гарахад хариуцсан албан тушаалтнууд дор бүрнээ шийдвэрээ гаргаж ажлаа зохион байгуулж ажиллах шаардлагатай. Ажлын хэсэг байгуулагдан ажлаа төлөвлөж, яаж үр дүнтэй явуулах талд шуурхай зохион байгуулалтад орж ажиллаарай” хэмээлээ.

Хуралдааны төгсгөлд нийслэлийн дүүргүүдийн хаягийн зураг, мэдээллийн санг нэгдсэн удирдлагаар хангах асуудалд холбогдох албан тушаалтнууд санал солилцов.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn