Сэлэнгэ аймагт галт тэргээр ирсэн 80 зорчигч тусгаарлагджээ

492

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтод Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэрэг 54 зорчигчтойгоор 2020.03.02-ны 22:30 цагт орж ирсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас (2020.03.03, 00 цаг 15 минут) хяналт тандалт хийж байна. 
Улсын Онцгой комиссын 2020.03.01-ний өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэгийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл зогсоосон. Мөн БНСУ, Япон Улсаас ОХУ-аар дамжин нутагтаа ирэх иргэдийг зөвхөн Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор л нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд  БНСУ, Япон, Итали, Иран Улсаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй, монгол иргэдээ оруулах хэдий ч 14 хоног тусгаарлаж ажиглахаар боллоо.  Үүнтэй холбогдуулан УОК-ын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссийн үйл ажиллагаа, бэлэн байдалтай танилцаж байна. 
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг боомтоор сүүлийн өдрүүдэд БНСУ-аас монгол иргэд дамжин орох хөдөлгөөн эрчимжиж, өндөр эрсдэлтэй байгаа тул газар дээр нь ажиллаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэн, үүрэг даалгавар өглөө. Сэлэнгэ аймгийн ачааллыг бууруулах зорилгоор зэргэлдээ аймагт эмнэлгийн ор дэлгэх шаардлагатай гэж үзэн, Дархан-Уул аймагт эмнэлгийн ор дэлгэж сэжигтэй болон шаардлагатай үйлчлүүлэгчийг тусгаарлах, ажиглалтанд авах асуудлыг Улсын Онцгой комисст тавьж шийдвэрлүүллээ. 
Энэ ажлын хүрээнд өнөөдөр (2020.03.02) Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос тусгай чиглэлийн автомашин гарган Хиагт хотоос 9 том хүн, хоёр хүүхэд нийт 11 монгол иргэнийг татан авч 19:10 цагт улсын хилээр нэвтрүүлсэн бөгөөд хяналт тандалт хийж, Дархан-Уул аймагт ажиглалтад авахаар хүргүүлээд байна. Түүнчлэн Алтанбулаг, Сүхбаатар боомтод нэмэлтээр Эрүүл ахуй, халдвар хамгааллын дөрвөн улсын байцаагчийг Улаанбаатар хотоос томилон өнөөдрөөс ажиллуулж эхлээд байна. 
Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 80 монгол иргэн ажиглалтад тусгаарлагдаж байгаагаас сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 16 иргэний 13- ийн хариу сөрөг гарч, 3 хариу хүлээгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас ОХУ-аар дамжин ирж буй монгол иргэдийг зохион байгуулалттайгаар эх оронд нь авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа хэдий ч иргэд мэдээллээ үнэн зөв өгөхгүй байх, цаг хугацаа алдуулах зэргээр төрийн албан хаагчдын ажилд хүндрэл учруулах явдал гарсаар байна. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссийн хувьд зохион байгуулалт сайтай, салбар дундын оролцоог хангаж ажиллаж байна гэж дүгнэлээ. Маргааш Дархан-Уул аймагт ажиллана.
Эх  сурвалж: МХЕГ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn