Засаг дарга Т.Баясах сургуулийн захирлуудтай уулзлаа

478
118543232_989542424879753_1606708208640966040_n

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Д.Уламбаяр нар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн сургуулийн захирлуудтай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд төрийн өмчийн сургуульд хамрагдалтын хувь болон урсгал засварын явцтай танилцаж 9 дүгээр сарын нэгний өдрөөс өмнө ариутгал, халдваргүйтгэлийг стандартын дагуу хийх чиглэл өгөв.

118352725_694071401146781_3717603166142302209_n

Түүнчлэн шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын үед цахим болон танхимын сургалтыг хослуулан нэг ангид 20-25 хүүхэд суралцаж, 1-1,5 метрийн зайтай сууж хичээллэх юм. Мөн энэ онцгой нөхцөл байдалд ангийг хоёр хувааж, эхний групп 08 цагаас 10 цаг 30 минут хүртэл хичээллэх бол дараагийн групп 11 цагаас 13 цаг 30 минут хүртэл хичээллэхээр зохицуулж байгаа аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn