Амралтын өдрүүдэд зам тээврийн осолд 8 хүүхэд өртжээ

540


Өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу есдүгээр сарын 05-06ны өдрүүдэд нийт 581 дуудлага мэдээлэл хүлээн авсанаас 416 нь зам тээврийн ослын шинжтэй мэдээлэл бүртгэгджээ.  
Бүртгэгдсэн авто ослын улмаас 13 хүн гэмтсэний 8 хүүхэд байна. Мөн ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.
Түүнийг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-7
- Унадаг дугуйтай мөргөлдөх хэлбэрээр-1
- Мотоциклтой мөргөлдөх хэлбэрээр-1
- Онхолдох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн  байна. Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал,
Өнгөрөгч есдүгээр сарын 05-ны өдрийн 09:30 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан багийн нутаг “Гашуун сухайт” хилийн боомтын бүсэд асфальтан замд North Benz маркийн автомашин онхолдож, жолооч 46 настай эрэгтэй Д-гийн амь нас  хохирсон, 
Есдүгээр сарын 06-ны шөнийн 01:50 цагийн үед БЗД-ийн 10-р хороо Товчооны зам “Улиастайн гүүр”-ний баруун замд Toyota Prius маркийн Т жолоочтой автомашин замын хажуугийн гэрлийн шон мөргөн онхолдож, ослын улмаас жолооч 15 настай эрэгтэй Т, зорчигч 14 настай эрэгтэй Н, 15 настай эрэгтэй Д, 12 настай эрэгтэй Г нарын 4 хүн гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байгаа талаар мэдээллээ. 
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлж ажилласан  байна. Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 162 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.
Тээврийн хэрэгслийн жолооч та явган хүний уулзвар, гарц руу ойртон ирэх үедээ хурдаа хасах, хороолол дотор давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөхийг тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn