Европын орнуудад коронавирусийн хоёр дахь давалгаа эхэллээ

16

Европын орнуудад коронавирусийн хоёр дахь давалгаа эхэлсэн талаар ВВС мэдээллээ. Тодруулбал, Франц улсад коронавирус тархсанаас хойш хамгийн их шинэ тохиолдол өнгөрсөн бямба гарагт бүртгэгдсэн байна. Тус улсад нэг хоногийн дотор 10,561 хүн халдвар авчээ. Мөн Covid-19-ийн улмаас сэхээн амьдруулах тасаг руу хандсан өвчтөнүүдийн тоо ихэссэн гэдгийг Францын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Үүний дараа Францын эрх баригчид коронавирусийн халдвар хурдацтай тархаж буй 42 бүс нутгийг "улаан бүс" хэмээн нэрлэлээ. Үүнд Парис, Лион зэрэг томоохон хотууд багтаж байгаа бөгөөд олон нийтийн газар үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, зайлшгүй амны хаалт зүүх зэргийг дүрмийг сануулж байна.

Түүнчлэн Их Британи, Чех, Испани зэрэг Европын бусад улсуудад халдварын шинэ тохиолдол огцом нэмэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан зай барих дэглэмийг чанд сахихыг сануулж байгаа бөгөөд Шинэ Зеланд, Их Британи улсуудад зургаагаас дээш хүн нэгэн зэрэг цугларч бөөгнөрөл үүсгэхийг хоригложээ. 
Bataar.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn