17 настай хүүгийн нээсэн коронавирусийн талаарх сайтыг олон хүн ашиглаж байна

434

Дэлхий даяар тархаад буй коронавирусийн нөхцөл байдал заримд нь өөрийгөө хөгжүүлэх боломж авчиржээ. Ингэж тодотгохын учир нь дунд Вашингтон хотын дунд сургуулийн сурагч 17 настай Ави Шиффманн коронавирусийн тархалтын мэдээлэлтэй, урьдчилан сэргийлэлт, шинж тэмдэг зэрэг олон төрлийн нэгдсэн мэдээллийг багтаан вэбсайт ажиллуулж байгааг өдгөө олон хүн хэрэглэж байна.
Өсвөр насны хүү өөрийн санаачлан хэрэгжүүлж буй ncov2019.live/data сайтаа хөгжүүлэхийн тулд өдөрт 6 цагийг зарцуулдаг бөгөөд сайтыг бэлэн болгохын тулд амралтын өдрүүдэд бүтэн, хичээлтэй өдрүүддээ шөнөжин сууж өглөөний 7 цаг хүртэл ажилладаг байжээ. 
Тэрээр 2019 оны арванхоёрдугаар сараас эхлэн сайтынхаа хөгжүүлэлтийг хийж эхэлсэн ба мэдээлэл нь ДЭМБ, Өвчин судлал, урьдчилсан сэргийлэх төв гэх мэт албан ёсны эх сурвалж бүхий эрүүл мэндийн байгууллагуудын шинэчилсэн мэдээллээр 10 минут тутам автоматаар шинэчлэгддэг аж. Сайтыг ажиллуулж эхэлснээс хойш өдгөө 3 сая хүн сайт руу ханджээ. 
17 настай Ави “Хүмүүс ковид-19 өвчний талаар энд тэндээс мэдээлэл авалгүй шууд нэг дороос нэгдсэн мэдээлэл авах байдлаар оруулж өгснөөрөө уг сайт онцлог юм. Гэхдээ зарим төрлийн мэдээллийг нэмэх шаардлагатай байгаа учраас би сайтаа бага багаар хөгжүүлсээр л байна. Мөн онцлог давуу тал бүхий шинэ зүйлсийг ч нэвтрүүлэх болно. Мэдээж үүнд цаг хугацаа шаардлагатай. Жишээ нь Францад коронавирусийн 5 тохиолдол бүртгэгдсэн гэдэг нь хүнд тийм ч сонин биш. Тэгвэл энэ долоо хоногийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хэдээр нэмэгдсэн нь илүү сонирхолтой байж болох учраас түүнийг нь харуулах юм” гэжээ.
Ави олон төрлийн хакатонд оролцон,  програмын код бичихийг бие даан сурсан ба хэзээ нэгэн цагт маш том зүйл хийнэ хэмээн мөрөөдөж байжээ. 
Өсвөр насны хүү  Ави Шиффманны хөгжүүлж бүтээсэн, коронавирусийн нэгдсэн мэдээлэл бүхий ncov2019.live/data сайтад нэвтрэх бол ЭНД дарна уу. 
Эх сурвалж: Today
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn