Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь ариутгана

359
Баянзүрх дүүргийн онцгой комисс дүүргийн бүх нутаг дэвсгэрийг бүрэн ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ.
Эхний ээлжинд дүүргийн хэмжээнд байдаг 1053 Орон сууц, хотхонуудын орц хонгил, шатны талбай, цахилгаан шат, хаалга цонх гээд нийт 310.000 мянган м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэлжээ. Одоогийн байдлаар нийт 190 байрны 411 орц, хонгил, шат, лифтны 102.8 мянган мкв талбайд ариутгал хийжээ. Энэхүү ажиллагааг мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий 5 ААН-ийн 27 багийн 108 ариутгагч нартай дүүргийн онцгой комисс хамтран оролцож байгаа юм.
Тухайлбал Орхон овоот, Тунадас-Эрдэнэ, Баяндэмбэрэл, Дархант, Гарааны технологийн инкубатор ХХК-иийн 300 гаруй ажилчид хамтран ажиллаж байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийг 0 klorsept 17 бодисоор 0,06%-ийн уусмалаар мананцар үүсгэж хийж байна. Маргааш буюу 11-р сарын 29-ны орой 20:00 цаг гэхэд дүүргийн хэмжээнд байгаа бүх орон сууц, хотхонуудыг ариутгаж дуусах юм.
Цаашид Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос дүүргийн хэмжээнд бүх нутаг дэвсгэрийг бүр ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Ингэсний дараагаар Баянзүрх дүүрэгт харьяалалтай 360 мянга орчим иргэнийг коронавирусын шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: БЗД-ийн ЗДТГ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn