Баянзүрх дүүргийн Шуурхай штаб 24 цагаар ажиллаж, иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байна
Баянзүрх дүүргийн Шуурхай штаб 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Ингэхдээ дүүргийнхээ иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.
Тус дүүргийн Шуурхай штабтай холбогдохыг хүсвэл 93190092, 80535063 дугаараар холбогдох боломжтой аж.
Дашрамд сануулахад, Баянзүрх нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос тус дүүрэгт 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 30-ны өдрийг дуустал 70.000-80.000 иргэнийг ПГУ /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 19 цэгт нийт 43769 иргэнээс шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан байна.
Тиймээс тус дүүргийн иргэд коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилгоор зохион байгуулж буй өргөтгөсөн шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, халдварт цар тахлын эсрэг дор бүртээ хариуцлагатай хандан, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө хамтдаа сэргийлэхийг уриалж байна.