Баянзүрх дүүргийн 17 хорооны ажилтнаас халдвар илэрчээ
Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны албан хаагчаас халдвар илэрчээ. Тиймээс тус хорооны үйл ажиллагаа түр хугацаагаар зогсохоор болжээ. Мөн тус албан хаагчийн ар гэрийн 2 хүнээс халдвар илэрсэн гэх мэдээлэл байна. Тиймээс иргэд та бүхэн дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин мөрдөж, гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.
Шаардлагатай тохиолдолд холбоо барих утасны жагсаалт:
1.Хорооны Засаг дарга-99106373
2.Зохион байгуулагч-92049696
3.Зохион байгуулагч-94022202
4.ХХҮХ-Мэргэжилтэн-92900317
5.Улсын бүртгэгч-99161668
6.Хэсгийн байцаагч-99230636 дугаарт холбогдон мэдээллээ авна уу.