АН-ын гишүүдийн өлсгөлөн Төв талбайд үргэлжилж байна

355
 
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд  АН-аас хоёр нэр дэвшигчийн материал ирүүлсэн ч СЕХ С.Эрдэнийг бүртгэсэн юм. 
УИХ дахь АН-ын бүлэг шийдвэрийг эсэргүүцэн, өчигдөр орой 18.00 цагаас эхлэн Төв талбайд суулт, өлсгөлөн зарлаж эхлээд байна. Тэд урд шөнө Сүхбаатарын талбайд хонож одоо ч өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна.  Талбайн эргэн тойрныг цагдаа нар хаасан тул дотогш нэвтрэх боломжгүй болжээ.  
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үүссэн нөхцөл байдалтай холбоотой тэмцэл хийж байгаа тул зөвшөөрөл авах шаардлагагүй хэмээсэн бол цагдаагийн байгууллагаас хөл хориотой, цар тахлын үед жагсаал цуглаан зохион байгуулах нь эрсдэл үүсгэнэ гэсэн тайлбарыг өгөөд байгаа билээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn