Гэр бүлээ согтуугаар тээвэрлэсэн 34 жолоочийг саатуулжээ

195

Сар шинийн нэгэн буюу 2022 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Шалган нэвтрүүлэх цэгийн 7 цэгээр Улаанбаатар хот руу нийт 6575 тээврийн хэрэгсэлтэй 17390 иргэн орж, 11792 тээврийн хэрэгсэлтэй 31093 хүн гарсан байна. Энэ хугацаанд зам тээврийн ослын 230 дуудлага ирж, 204 осол бүртгэгдсэн ба согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 зөрчил илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид орон нутгийн замд 100 км тутамд цагийн менежментийн шалгалт тавьж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй. 
Сар шинийн баярын өдрүүдэд иргэд орон нутаг руу зорьж байгаа хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хурдыг зам орчныхоо нөхцөлд тохируулж явах, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөл байдалд хийхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол автомашины жолооны ард суухгүй байхыг зөвлөж байна
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn