Малайзын шүүхээс Ш.Алтантуяа агсны гэр бүлд 1.5 сая сингапур доллар олгох шийдвэр гаргалаа

301

Малайз улсын дээд шүүхээс загвар өмсөгч Ш.Алтантуяа агсны гэр бүлд 1.53 сая сингапур долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргалаа. Тус улсад онц хэрцгийгээр алагдсан Ш.Алтантуяа агсны гэр бүлийн хэрэг 2006 оноос хойш шийдэгдэлгүй үргэлжилсээр, 16 жилийн дараа ийнхүү шүүхэд ялав.
2007 оны 6 дүгээр сарын 4-нд  Алтантуяагийн эцэг эх болох доктор Сэвэвийн Шаарийбуу, Санжаагийн Алтанцэцэг, тэдний ач хүү Баяржаргалын Мөнгөншагай, Мөнхтулгын Алтаншагай нар Малайзын засгийн газар болон Ш.Алтантуяа агсны амийг бүрэлгэсэн хоёр цагдаагийн эсрэг нэхэмжлэл гаргаж байсан юм.
Малайзын иргэний шүүхийн шүүгч Вазир Алам Мидин Мира “хохирогчийн гэр бүл цагдаагийн тусгай албанд ажиллаж байсан Сирул Азхар Умар, Азила Хадри нарын эсрэг нэхэмжлэлээ амжилттай нотолж чадсан” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: The Strait Times
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn