Улаанбаатар төмөр зам хоёр сарын байдлаар 5.6 сая тонн ачаа тээвэрлэжээ

55


Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг хоёрдугаар сард 2.6 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Ингэснээр шинэ он гарснаас хойш эхний хоёр сарын байдлаар 5.6 сая тонн ачаа тээвэрлэжээ. Нийт тээсэн ачааг тээврийн төрлөөр нь ангилбал импортоор 680 мянган тонн, экспортод 1.7 сая тонн, орон нутагт 2.3 сая тонн, транзитаар 854 мянган тонн ачаа тээвэрлэсэн аж.

Хөрш улсуудын хоорондох худалдааны хэмжээг дагаад манай улсаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоо нэмэгдсэн байна. Харин нийт тээврийн хэмжээнд хамгийн их жин дарж буй орон нутгийн нүүрс тээвэр урин дулааны улирал ирж буйтай холбоотойгоор буурах, оронд нь тариф өндөртэй бусад төрлийн тээврийг нэмэгдүүлэх боломжтойг албаныхан хэлэв. Төлөвлөгөөний дагуу сар бүрийн тээвэрлэлтийн хэмжээг хоёрдугаар сарынхтай адил 2.6 сая тоннд барьж чадвал оны эцэст 33 сая тонн давуулж, тээврийн хэмжээг өмнөх оны амжилтаас ахиулах урьдчилсан төлөв бий.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn