Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ихэнх бүс нутагт өвөлжилт хүндэрсэн өвөл боллоо

118

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр 2023-2024 онд нутгийн 40 гаруй хувьд зуншлага муутай байсан, цасан бүрхүүл эрт тогтсон, агаарын температурын хэлбэлзэл ихтэй хүйтэрч, цасаар шуурсан зэрэг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ихэнх бүс нутагт өвөлжилт хүндэрсэн өвөл боллоо.
Өнгөрсөн  оны XII сар болон энэ оны I, II сарын дунд арав хоногт говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай, 28-34 м/с онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч цасан болон шороон шуурга шуурч малын бэлчээрлэлтэнд нөлөөлсөн байна. 
Тухайлбал:
  • Энэ өвөл хамгийн ихдээ нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон.
  • Өвлийн туршид үе үе огцом дулаарал болон хүйтрэл ажиглагдсаны улмаас 14 аймгийн 46 суманд мөсөн (төмөр) зудын нөхцөл үүссэн.
  • Зарим нутгаар салхины хурд аюултай болон онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн ба мал бэлчээрлэлт улам хүндэрч, зам, даваа гүвээ хаагдсан.
  • Цасны зузаан болон нягт харьцангуй бага боловч зундаа гантай байсан говийн аймгийн зарим сумдын нутгаар харын зуд тохиолдсон.
  • Мал өвөлжилт, хаваржилт хүндэрч улсын хэмжээнд хоёрдугаар сарын 29-ний байдлаар нийт 3.1 сая орчим толгой мал хорогдсон байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn