23 шуудай, 170 кг самар тус тус хурааж, 13 ширхэг тарваганы эд эрхтэн илрүүлжээ

47
Экологийн цагдаагийн албанаас Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Хуш модны болц гүйцээгүй самар түүж бэлтгэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх эргүүл, хяналт шалгалтыг Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын ам, Уртын ам, Бурхант зэрэг газруудад зохион явуулж нийт 4 отгийг илрүүлэн ойр орчмын хогийг цэвэрлүүлж, 18 тээврийн хэрэгсэл, 41 иргэнд мэдэгдэл, шаардлага өгч уулнаас буулгах ажлыг зохион байгуулжээ. Дээрх ажлын хүрээнд гэмт хэргийн шинжтэй 2 үйлдэлд 23 шуудай цайруулсан самрыг илрүүлэн, эд мөрийн баримтаар түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Мөн тус албанаас мэргэжлийн байгууллагуудтай хамтран Улаанбаатар хотыг тойрсон шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалт хийж байна.
Өнгөрсөн хугацаанд 25 мянга гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж 64 зөрчил илрүүлснээс орон нутгийн зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж байгууллагын 6 автобуснаас хууль бусаар агнагдсан байж болзошгүй 13 ширхэг тарваганы эд эрхтэн, Хуш модны цайруулсан самар 170 кг  Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тус тус илрүүлж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг дахин давтан гаргуулахгүй байх, иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газарт болон гэрээгээр зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг Өвөрхангай, Увс, Ховд аймгуудын авто тээврийн төвд гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулах чиглэлээр албан мэдэгдэл өгч, цаашид хот хоорондын зорчигч тээврийн автобусанд хууль бусаар зэрлэг ан амьтан агнасан, барьсан, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг тээвэрлэхгүй байх, удаа дараа зөрчил гаргасан аж ахуй нэгжийн үйл ажиллагааг цуцлуулах хүртэл арга хэмжээ тооцуулахаар ажиллаж байгаа юм байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn