Суутан болох сурагчаас…

292

Урам зоригийн нийтлэл
“Суутан болох сурагчаас…”
Дүү минь чи хэн болохыг мөрөөддөг вэ?
Чиний гарт Дэлхийг өөрчлөх боломж байгаа.
Эх орон, ээж аав, элгэн түмнийхээ нэрийг дуурсгах боломж чамд байгаа.
Амьдрал гэдэг бол асар том бэлэг, төсөөлөшгүй гайхалтай бэлэг. Амьдралаас чи юуг ч хүсч болно. Тэр бүхэн чинь биежиж биелэх боломжтой.
Гэхдээ тэр бүхэнд зөвхөн ЗҮТГЭЛ хэмээх түлхүүрийн ачаар л хүрч болно.
Чи хүсч, зорьж, тэмүүлж, хичээж, зүтгэх юм бол хэний ч төсөөлөөгүй гайхалтай үйл хэрэг, гайхалтай нээлт, гайхалтай зүйлийг бүтээж чадна.
Элон Маск, Стив Жобс, Билл Гейтс, Дмитрий Менделеев, Александр Пушкин гэх мэт суут хүмүүс бүгдээрээ зөвхөн яг л чам шиг сурагч ахуй насандаа хүсэл тэмүүлэл мөрөөдлөө олж авсан юм. Тэд их сургуульд сурч байхдаа эсвэл амьдралын хатуу хүтүүг туулах эд насан дээрээ биш харин эсрэгээрээ амьдралын хаалгыг татахаас өмнө яг л чамтай ижил аравхан хэдхэн насандаа амьдралынхаа мөрөөдлийг зурж тэрнийхээ төлөө яг л тэр үеэсээ эхлэн хичээж эхэлсэн юм.
Тэд өнөөдөр Дэлхий дээр хэн бүхний мэдэх баатрууд болсон.
Элон Маск пуужин хөөргөж, Стив Жобс iPhone -г бүтээж Д.Менделеевийн зохиосон химийн хүснэгтээр хүн төрөлхтөн Короновирусын эсрэг эм бүтээж байна.
Харин чи юу хүсч байна вэ дүү минь.
Амжилт Кибер сургууль бол программистуудын сургууль.
Программист гэдэг бол орчин үеийн бурхад юм.
Тэд бүхнийг бүтээж бас зохион байгуулж чадна. Программын хүчээр хүн төрлөхтөн хөгжил дэвшилийн дээд цэгт хүрч чадна.
Энэ бүхэнд өөрийнхөө нэрийг үлдээмээргүй байна гэж үү?
Яг одооноос эхэл дүү минь.
Их сургууль дүүргэж байж л программист болдог гэвэл энэ эндүүрэл дүү минь
Их сургуульд суух үедээ чи их сургуулийн программ хангамжийн мэдлэгийг голдог хэмжээнд төгсөх боломжтой.
Грийта Тунбергийг харалдаа тэр ердөө 16 хан настай. Гэхдээ тэр томчуудын хийдэггүй зүйлийг л хийж байна.
Билл Гейтсийн түүхийг уншаад үзээрэй. Тэр ердөө 17 насандаа компьютер бүтээж байсан юм.
Дүү минь чи эртдээгүй.
Дүү минь чи бусдын л явдаг замаар явахыг хүсэх хэрэггүй.
Бусдаас өөр замаар бусдаас өөр арга барилаар сур.
Бид чамд энэ замыг нээж өгнө.
Амжилт бол амжилтад хүргэх сургууль.
Юуг ч хүсч болно.
Тэр бүхэн зөвхөн чиний л зүтгэлээр бий болно.
Ус шиг бай дүү минь
Ус бол лонхонд орохдоо лонх. Саванд орохдоо сав болдог.
Чи Амжилтанд хүрэхийг хүсвэл тэгээд л түүнийхээ төлөө хамгийн уян хатан ухаалагаар зүтгэ. Системийн боол болох хэрэггүй.
Харин системийг эвд.
Бүх хүн их сургуульд заалгадаг зүйлийг одоо яагаад мэдэж болохгүй гэж
Яагаад чи бусдаад эрт амжилтанд хүрж болохгүй гэж
Суутан болох сурагчаас ….
Ч.Батзаяа
2020 он
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn