Түүхий нүүрсны хэрэглээг халж, хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна

480


Сайжруулсан түлштэй холбоотой асуудал өнгөрөгч онд нэлээдгүй эрсдэл учруулсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт  Ерөнхий сайдын Ажлын албаны төлөөлөл өвөлжилтийн бэлтгэл ажил, үүнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, тээвэрлэлт, түгээлт, хэрэглэх заавар, зөвлөмжийн асуудлаар хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр: “Энэ сарын 18-ны өдөр нийслэлд хийгдэж буй шугам хоолойн засварын ажлууд дуусна. Одоогийн байдлаар шинээр баригдах 13 сургууль, цэцэрлэгийн барилгыг уурын зуухаар түүхий нүүрс хэрэглэхээр төлөвлөсөн байсныг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөлтэй 22 аж ахуйн нэгж бий. Түүхий нүүрсийн тээвэрлэлтэд хяналт тавьж ажиллана” гэдгээ хэлэв.
“Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняаг: Нийслэлийн төвийн зургаан дүүрэг, 100 хороодын 2000 орчим айл өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэх юм. Энэ өвөл түлш борлуулах 1000 цэг ажиллуулах бөгөөд 200 өрхийн дунд нэг борлуулалтын цэг ажиллуулахаар тооцжээ. Өнөөдрийн байдлаар нийт 40 мянга орчим тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна. Өнгөрсөн жил 11 тээврийн компанитай гэрээ байгуулан хамтарч ажилласан бол энэ жил 23 тээврийн компанитай хамтарч ажиллах юм байна. Мөн “Тавантолгой түлш” компани Хэрэглэгчдэд үйлчлэх албатай болж байгаа бөгөөд нэг хүн 200 өрхөд хяналт тавьж ажиллахаар болжээ.
Түүнчлэн Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл хэлэхдээ “Бид энэ өвөл агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах зорилтыг тавин ажиллаж байгаа. Иймд өнгөрсөн өвөл ажилласан зарчмынхаа дагуу ажлаа нарийн төлөвлөн ажиллах шаардлагатай. Энэ сарын 20-ноос эхлэн иргэддээ сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, угаарын хийх ашиглах заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг өгч ажиллах хэрэгтэй байна. Юун түрүүнд “Ковид-19” халдвараас сэргийлэх мэдээлэл, дараагаар нь сайжруулсан шахмал түлшний хэрэглээг олон нийтэд өргөн хүрээтэйгээр түгээн ажиллах нь чухал байна” гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан: Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт агаарын бохирдлыг бууруулах, сайжруулсан түлшийг зөв хэрэглэх чиглэлээр хороо, хэсгүүдэд нийт 7000 гаруй алба хаагчид ажилласан. Яндангийн, зуухны, ханын пийшинтэй холбоотой зөвлөгөөг өгч ажиллана. “Тавантолгой түлш” компани нийслэлийн харьяа байгууллагуудтай эрсдэлийг тооцоолох, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа. Сайжруулсан түлшний хэрэглээний тухайд эрсдэлтэй айл өрх бий. Зарим айл өрх угаарын хий мэдрэгч дуугараад байхаар нь унтраачихсан гэсэн тохиолдол гарч байсан. Иймд ард иргэдэд мэдээлэл, заавар, зөвлөгөөг өгч ажиллах болно.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn