Цахилгаан шатны хонгилд өөрийгөө боомилжээ

211

Байрны цахилгаан шатны хонгилд өөрийгөө боомилж нас барсан цогцсыг Онцгой байдлын албанаас гаргажээ. 
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны баригдаж байгаа орон сууцны барилгын цахилгаан шатны хонгилд 1 хүн боомилж нас барсан тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 21:24 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж тус байрны 10 дугаар давхарын цахилгаан шатны хонгилоос боомилж нас барсан иргэн З /32 настай, эрэгтэй/-ын цогцсыг буулган тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. 
Мөн Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо дулааны шугамын худагт цогцос байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 14:27 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж /нэр, хаяг тодорхойгүй/ 50 орчим настай эрэгтэй хүний удаж муудсан цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

https://www.toim.mn/article/5ec13a3c?fbclid=IwAR2wvylbKKYtqDRhTWmL-Y4FjTPvyp5S8XghWrr-W8cAwzQFB82Kc6LSiFA
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayanzurkh.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
bayanzurkh.nutag.mn